П.Цагаан ЮНЕСКО-гийн Хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр улиран сонгогдох болжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дарга П.Цагааныг ЮНЕСКО-гийн гүйцэтгэх удирдлага ЮНЕСКО-гийн харьяа Боловсролын мэдээллийн технологийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл дөрвөн жилээр улиран сонгогдохыг урьжээ. Энэхүү Хүрээлэн нь мэдээлэл, холбооны технологийн инновацыг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиг үүрэг бүхий Москвад төвтэй олон улсын байгууллага юм. П.Цагаан өмнө нь ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээллийн технологийн хүрээлэнгийн (Institude for Information Technologies in Education) Удирдах зөвлөлийн гишүүнээр уригдан ажиллаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ