Сэрэмжлүүлэг:Төгсөлтийн баяр тэмдэглэж явсан хүүхдүүдийн автобусны жолооч согтуу байсан

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 134 төрийн бус өмчийн 107 сургууль сургалт явуулж байгаа бөгөөд 248 мянган хүүхэд сурч байгаа юм. Хичээлийн жил дуусахад сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн ийм цаг үед эрдмийн баяр тэмдэглэх, сургуулийн засварт сурагчдаас мөнгө хураах, аялал зохион байгуулах асуудлууд гардаг.Мөн саяхан Дархан-Уул аймаг төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан тавдугаар ангийн сурагчдыг тээвэрлэж явсан автобус осолдож, найман хүн бэртэж гэмтсэн.

Түүнээс гадна Хан-Уул дүүрэгт төгсөлтийн баяр тэмдэглэж явсан хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобусны жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлууд тус тус гарсан талаар Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох мэдээллэв.

Тиймээс “Эрдмийн баяр” аяны хүрээнд архи согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой баяраа тэмдэглэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд холбогдох байгууллагуудад анхааруулж байгаа юм байна. Төгсөлтийн баяртай холбогдуулан хүүхдүүдээс мөнгө хураах, аялал, зугаал хийх, бэлэг өгөх арга хэмжээг бүрэн хориглосон Хотын дарга болон БСШУС-ын сайдын тушаалууд тус тус гараад байгаа юм байна.

Ослын үеэр автобусанд зорчиж явсан хүүхдүүд бэртэж гэмтээгүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв.

Иймээс төгсөлтийн эрдмийн баяраа тэмдэглэх үедээ оюутан, сурагчдын аюулгүй байдлыг хангажажиллах, нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах, ингэхдээ тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн эсэх, жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй эсэх зэргийг нягталж шалгахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ