Хэнтий аймагт түймэр гарчээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бугант багийн “Бугант” гэдэг газар ойн түймэр гарчээ. Тодруулбал гал гарсан гэх дуудлагыг өчигдөр 15:00 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашинтай, мөнорон нутгийн 32 иргэн, хоёр автомашин, 10 морьтой түймрийн голомт руу явжээ. Өнөөдөр 06:15 цагийн байдлаар түймрийн голомтоос 20 км-т явж байгаа тухай мэдээллийг өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ