Онцгой байдлын зургаан албан хаагч Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийжээ

Өнгөрсөн мягмар гаригт Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Дурсамж” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрынзургаан алба хаагч хуримын ёслолоо хийлээ. Тодруулбал,
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах28 дугаар ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат,
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Б.Хосбаяр,
Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Отгонбаатар,
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээрангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ц.Явсраймолом,
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаарангийн шатны техникч, ахлах ахлагч Г.Баасанжав,
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч Г.Батсүрэн нарын гэр бүл хуримын ёслолоо хийсэн байна.
Гэр бүлийн баталгаатай, хуримын ёслолоо хийж амжаагүй, үлгэр жишээч зургаан гэр бүлийн хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм.
Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Баттулга, Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж, хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас албан ёсны гэр бүлийн баталгаатай, хуримын ёслолоо хийж амжаагүй, үлгэр жишээч зургаан гэр бүлийн хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ