Нүүрс тээврийн жолооч машинтайгаа шатаж амиа алджээ
БНХАУ-ын Ганц модны боомтын хашаанд нүүрс тээврийн том оврын машин шатжээ. Энэ үйл явдлыг гэрчилсэн бичлэгийг жолооч нар олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Тус машин нь “Inner Mongolia Zi Tuo International Trade”компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл аж. 24-47 АЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй машин нь төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг тээвэрлэдэг юм байна.
Гашуунсухайт-Ганцмодны боомт хооронд нүүрс тээвэрлэдэг жолоочн ар осолдож амиа алдлаа гэх таагүй мэдээлэл сүүлийн үед байнга шахам сонсогдох болсон нь анхааралдаа авах ёстой асуудлын нэг яалт ч үгүй мөн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ