Өнөөдөр болох үйл явдал

08:30-14:30 цагт СЗСҮТөв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон улсын уралдаанд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор ХНХЯам, НЗДТГазар, НХГБХГазар, МТҮПарк, 21 Аймаг, 9 дүүргийн ЗДТГ-тай хамтран “Хүүхдийн хөгжилд-мэдээллийн технологи” улсын уралдааныг 2 дахь жилдээ МТҮПарк-д зохион байгуулах гэж байна
09.00-17.00 цагт “Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийг хамгаалах үндэсний болон бүс нутгийн механизм” сэдэвт уулзалт, сургалт Улаанбаатар зочид буудалд болно. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие даан амьдрахад чиглүүлэхэд эрхэмд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний комисс, Тэгш нийгэм холбоо ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн гишүүд оролцоно.
10:00 цагт Малчдын дунд зохион байгуулагдах "Бэлчээрийн доройтол, гарц шийдэл" хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны хурлын зааланд болно.
11:00 цагт Богдын бодлоороо зангидсан илдийг музейн сан хөмрөгөөсөө гаргасан "Эрдэнэсийн сан" үзэсгэлэн нээлтээ хийнэ.
11.00 цагт Онцгой байдлын газрын алба хаагчид галын аюулгүй байдлын нэгдсэн сургуулилт хийнэ. Засгийн газрын авто бааз /Баянбүрд төвийн зүүн талд/-д эхэлнэ.
11:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт МОНГОЛ УЛСАД ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСНИЙ 77 ЖИЛ, МОНГОЛ УЛС ГАЗРЫН ТОС ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙ-н арга хэмжээ болно. Энд газрын тосны хайгуул, ашиглалт, газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагын удирдах албан тушаалтнууд, төлөөлөл эрдэмтэн судлаачид оролцох тул хүрэлцэн ирж мэдээлэл авна уу.
“ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ БОЛОН БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИ” сэдэвт семинар Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд сэтгүүлчдийг ирж сурвалжлахыг урьж байна. Уг семинарыг “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран зохион байгуулж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ