Хамгийн сайн өшөө авалт

Австралийннэг дээд сургуулийн оюутан бүсгүй найз залуутайгаа муудалцсанаас хойш 65 килограмм турсныг хэвлэлд мэдээлжээ.

Илүүдэл жинтэй бүсгүй Хэйли Уэстобигийн найз залуу түүнийг нэг удаа “бүдүүнээ” хэмээн хэлчихэж.Энэ нь австрали бүсгүй өөрийгөө өөрчлөх эхлэлийг тавьсан байна.

Сиднейн 25 настай Хэйли Уэстоби хичээлийн эхний жил 119 килограмм жинтэй болжээ. Хуучин найз залуу нь түүнийг“бүдүүн” хэмээн хочилсонд Хэйли ихэд уурлаж,өөртөө илүү их анхаарал тавих болсноор5 жилийн хугацаанд65 килограмм турсан байна.

Одоо бүсгүй 54 килограмм жинтэй болжээ. Тэр жингээ барихын тулд өглөө 5:30-д босч, гүйxийн сацуу, хоолны дэглэм хатуу барьдаг байна.

“Миний жингийн талаар надад хэлэхээс өмнө би аль хэр бүдүүрснээ тоодогггүй явж. Энэ нь түргэн хоол идэж,шар айраг ууснаас болсон хэрэг” гэж Хэйл ярьжээ.

Дашрамд дурдахад, одоо бүсгүй согтууруулах ундаа болон хортой хоол хэрэглэхээс бүрэн татгалзсан байна.

“Би өөрийгөө зөнд нь хаяснаа ойлгож, тэгээдл эхлээд таван килограмм турах зорилго тавьсан юм. Жин хичнээн түргэн буурч байгаад би бүр гайхаж орхисон. Тэгээд л цааш яваад байлаа. Би маш энгийн аргаар 65 кг жин хаясан бөгөөд хүрсэн үр дүндээ маш сэтгэл дүүрэн байгаа.Одоо би өөрийн биеийг хараад нүүр улайхаа больсон” гэж Хэйли ярьжээ.

Хайртай хүнтэйгээ муудалцсан нь аль хэр бүдүүрснээ ойлгоход тусласан хэрэг. Согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзсан нь миний турсан гол нууц юм гэж тэр хүлээн зөвшөөрчээ.Турсныхаа дараа би өмнөхийнхөөс илүү аз жаргалтай болсон гэжбүсгүйдурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ