НАТО “Оросыг тогтоон барих” боломжоо үзүүлэхээр амлаж байна

2018 оны намар хийхээр төлөвлөж байгаа “Trident Juncture”тактикийн сургуулилтаар НАТО-гийн тогтоон барих бүхий л боломжийг харуулах болно гэж тус эвслийн хүчний ерөнхий командлагч Кертис Скапаротти мэдэгджээ.

2018 оны намар Умард Атлантын эвслийн цэргийн “Trident Juncture” гэдэг томхон сургуулилт“Оросыг тогтоон барих”НАТО-гийн боломжийг илтгэн харуулах учиртай юм гэж Европ дахь тус эвслийн хүчний ерөнхий командлагч Кертис Скапаротти мэдэгдсэн байна. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлжээ.

Энэхүү өргөн цараатай сургуулилтыг ирэх намар хийхээр төлөвлөж байна. Сургуулилтад 40 мянга гаруй цэргийн албан хаагч оролцох ажээ.

“Энэ бол тогтоон барихтай холбоотой анхааруулга юм... Сургуулилтын үеэр хамгаалалтын зорилгод анхаарал төвлөрүүлэх болно” гэж СкапароттиБрюссель хотод болсон НАТО-гийн штабуудын дарга нарын хорооны хуралдааны дүнгийн хэвлэлийн хурал дээр хэлсэн байна.

Эстонд болсон олон улсын “Locked Shields” сургуулилтын үеэр НАТО-гийн цэргийнхэн Кримзони гэгч томъёолсон нэртэй орны кибер халдлагын хариуд авах арга хэмжээг боловсруулжээ.Сургуулилт болсны дараа өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд уг сургуулилтыннэрийг тайлбарласан бөгөөд“Кримзони” гэдэг нь Оросыг хэлж байгаа бөгөөд сургуулилтын зорилго ч үүнийг харуулсныг дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ