Эверестэд 22 удаа гарсан хүн

Балбын газарчин Ками Рита Эверестэд гарсан тоогоороо дээд амжилт тогтоожээ.

Газарчин тавдугаар сарын 15-ны орой хятадын есөн уулчний хамт авиралт хийж эхлэсэн байна. Тийнхүү тэр тавдугаар сарын 16-нддэлхийн хамгийн өндөр уулын оргилд 22 дахь удаагаа гарсныг хэвлэлд мэдээлжээ.Эверестэд авирахаялалын багийг зохион байгуулдаг “Seven Summit Treks” компанийн тэргүүний ярьснаар,Ками Балбын Солукхумбу нутагт аж төрдөг бөгөөд одоо48 настай аж.
Газарчин Дэнзэн Норгой болон Шинэ Зеландын Эдмунд Хиллари нар 1953 оны тавдугаар сарын 29-нд Эверестэд анх удаа гарсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ