ДАШТ-ээс чөлөөтийнхөн долоон медаль хүртлээ

Чөлөөт бөхийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын нийслэл Москва хотод болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээн нь 33 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцлоо. Энэхүү тэмцээнээс манай баг тамирчид нийт долоон медаль хүртжээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болж, манай бөхчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Харин Эмэгтэйчүүдийн 68 кг-д спортын мастер Энх-Амарын Даваанасан мөнгө, 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Энхбаярын Цэвэгмид, 72 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ, 76 кг-д “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг нар хүрэл медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын армийнхан болох “Алдар” спорт хорооны тамирчид цэргийн ДАШТ-ээс нэг алт, нэжгээд мөнгө, таван хүрэл медаль, эмэгтэйчүүд багаараа хоёрдугаар байрт орсон амжилттай эх орондоо ирэхээр болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ