Солонгос хэлний төвшин тогтоох тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн анхааралд

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний төвшин тогтоох тусгай шалгалт авч байгаа билээ.

Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт (СХТТТШ) энэ оны дөрөвдүгээр сард шалгалт өгч тэнцсэн иргэд тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд (ЭМҮШ) хамрагдана.

ЭМҮШ-нд тэнцсэн иргэд ХХҮЕГ-д өөрийн биеэр ирж БНСУ-ын Хөдөлмөрийн биржийн ажил хайгчийн бүртгэл хийлгэхдээ:

Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй)
Гадаад паспорт эх хувь (бүртгүүлсэн өдрөөс нэг жилийн хугацаа болон түүнээс дээш хугацааны хүчинтэй байх)
Гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар авчирна.

ЭМҮШ-нд хамрагдахын өмнө дараах зүйлсийг анхаарна уу

“Улаанбаатар Мед” эмнэлгийн нэгдүгээр давхарын лабораторийн тасагт бичиг баримтын тулгалт, бүртгэл, касс, нарийн мэргэжлийн эмч нарийн баг үзлэг шинжилгээг нэг доор хийнэ. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох иргэдийн бичиг баримтыг тулгаж оруулна. Доор дурдсан бичиг баримтыг авчраагүй тохиолдолд ЭМҮШ-нд хамрагдах боломжгүй.

Бүрдүүлэх бичиг баримт:

Өөрийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх
СХТТТШ-ын бүртгэлийн тасалбар
ЭМҮШ-ний хураамж 100,300 төгрөгийг тус эмнэлгийн кассанд бэлнээр тушаана.
Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй)

Анхаарах зүйлс:

ЭМҮШ-нд зөвхөн шалгалтанд тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу товлосон хугацаанд хоцролгүй хамрагдана. Иргэд өөрийн хуваарийг нягтлан шалгах үүрэгтэй;

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх эмнэлгийн хаяг:

Эмнэлгийн нэр

Байршил

Ажиллах цагийн хуваарь

Улаанбаатар Мед эмнэлэг

Утас: 76110055

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол, Хасбаатарын гудамж, 46-р байр, Улаанбаатар Мед нэгдсэн эмнэлэг

Даваа-Баасан

10:00-14:00

СЭТГЭГДЭЛ БИЧИХ