Маргааш бүх худалдааны төвүүд амарна


Маргааш буюу 2018 оны тавдугаар сарын 19-ны өдөр томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд амарна. Тодруулбал "Улаанбаатар марафон-2018" олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд томоохон зах, худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудыг амраах захирамжийг гаргаад байна. Үүнд: "Нарантуул", "Дүнжингарав", "И март", "Сандэй плаза", "Шөнийн зах", Баянзүрх их дэлгүүр", "Бөмбөгөр 1,2,3" зэрэг томоохон худалдааны төвүүд амарна. Мөн үүнтэй холбоотой төв замуудыг хаахаар болсон. Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Бага тойруугаас Элчингийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлах ажээ. Иймд иргэд та бүхэн явганаар, унадаг дугуйгаар, эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой юм


СЭТГЭГДЭЛ БИЧИХ