Оросын шинэ засгийн газарт хэн хэн оров


Арван шадар сайд, хорин нэгэн сайд
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Медведевийн санал болгосон шадар сайд нар болон сайд нарын албан тушаалд нэр дэвшигчдийг зөвшин тохиров.
Шадар сайд нар:
Нэгдүгээр шадар сайд бөгөөд сангийн сайд Антон Силуанов.
Санхүү-эдийн засгийн асуудал хариуцаж, өөрөөр хэлвэл Сангийн яам төдийгүй, Эдийн засгийн хөгжлийн яамыг хариуцахаар төлөвлөж байна. Силуанов түрүүнд нь сангийн сайдаар ажиллаж байсан юм.
Шадар сайдТатьяна Голикова. Нийгмийн бодлого, түүний дотор тэтгэврийн шинэтгэлийн асуудал хариуцна. Үүнээс өмнө Хяналтын танхимын даргаар бараг таван жил ажилласан юм.
Шадар сайдДмитрий Козак. Хариуцах салбар нь түлш-эрчим хүчний цогцолбор бааз үйлдвэр (батлан хамгаалах үйлдвэрүүдээс бусад). Түрүүнд нь ерөнхий сайдын орлогчийн албан тушаалд Сочигийн олимпийн наадамд бэлтгэх асуудал, бүс нутгуудын хөгжил болон орон сууц-нийтийн аж ахуйн салбар хариуцаж байсан.
Шадар сайдАлексей Гордеев. Хөдөө аж ахуйн асуудал эрхлэнэ. 1999-2009 онд хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан бөгөөд дараа нь Воронеж мужийн захирагчаар ажиллаж, 2017 оны арванхоёрдугаар сараас Холбооны улсын төвийн тойрогт ерөнхийлөгчийнбүрэн эрхт төлөөлөгчийн алба хашиж байсан.
Шадар сайд Виталий Мутко. Барилгын салбар болон бүс нутгийн хөгжлийн асуудал хариуцна.Өмнөх засгийн газартспортын сайд, дараа нь шадар сайдаар ажиллаж байсан.
Шадар сайд Юрий Борисов. Батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолбор хариуцна.Түрүүнд нь батлан хамгаалахын орлогч сайдын албан тушаалд зэвсэглэлийн худалдаа хариуцаж байжээ.
Шадар сайд Максим Акимов. Тээвэр, холбоо болон тоон эдийн засгийг хариуцна. Өмнө нь засгийн газрын тамгын газрын тэргүүний орлогчоор ажиллаж байсан.
Шадар сайд Ольга Голодец.Түүний хариуцах салбар нь соёл, спорт байх болно.Өмнө нь засгийн газарт шадар сайдын албан тушаалд нийгмийн бодлого хариуцаж байсан юм.
Шадар сайд бөгөөдХолбооны улсын Алс Дорнод дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчЮрий Трутнев.Албан тушаалаа төдийгүй, үүрэгт ажлаа хадгалж үлдсэн түрүүчийн засгийн газрын цорын ганц шадар сайд.
Шадар сайд бөгөөд засгийн газрын тамгын газрын тэргүүн Константин Чуйченко. Засгийн газрын хууль тогтолох ажил, боловсон хүчний асуудал хариуцана. 2008 оноос ерөнхийлөгчийн туслах бөгөөд ерөнхийлөгчийн там гын газрын хяналтын газрын даргаар ажиллаж байсан. Медеведевтэй нэг курсийн оюутан байсан.
Холбооны улсын сайд нар:
Эдийн засгийн хөгжлийн сайдМаксим Орешкин. Албан тушаалаа хадгалж үлдсэн.
Эрчим хүчний сайдАлександр Новак. Албан тушаалаа хадгалж үлдсэн.
Тээврийн сайдЕвгений Дитрих. Түрүүнд нь тээврийн сайдын нэгдүгээр орлогчийн албан тушаал хашиж байсан.
Үйлдвэр, худалдааны сайдДенис Мантуров. Албан тушаалаа хадгалж үлдсэн.
Хөдөө аж ахуйн сайдДмитрий Патрушев. Түрүүнд нь “Россельхозбанк”-ны ерөнхий хорооны даргын албан тушаалд ажиллаж байсан.
Байгалийн нөөц, экологийн сайдДмитрий Кобылкин. Түрүүнд ньЯмал-Ненецийнавтономит тойргийн захирагчаар ажиллаж байсан.
Тоон хөгжил, холбоо, нийтийн холбоо харилцааны сайд Константин Носков. Түрүүнд нь ОХУ-ын засгийн газрын дэргэдэх дүн шинжилгээний төвийн тэргүүний албан тушаал хашиж байсан.
Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн сайд Владимир Якушев.Түрүүнд ньТюмень мужийн захирагчаар ажиллаж байсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдМаксим Топилин. Албан тушаалаа хадгалж үлдсэн.
Эрүүл мэндийн сайдВероника Скворцова. Албан ттушаалдаа үлдсэн.
Гэгээрлийн сайд Ольга Васильева. Түрүүнд нь боловсрол, шинжлэх ухааны сайдын албан тушаал хашиж байсан.
Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд Михаил Котюков.Түрүүнд нь шинжлэх ухааны байгууллагуудын агентлагийн удирдагчийн албан тушаалд ажиллаж байсан.
Соёлын сайдВладимир Мединский.Албан тушаалдаа үлдсэн.
Спортын сайд Павел Колобков. Албан тушаалдаа үлдсэн.
Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев. Албан тушаалдаа үлдсэн.
Гадаад хэргийн сайд Сергей Лавров. Албан тушаалаахадгалж үлдсэн.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу. Албан тушаалдаа үлдсэн.
Онцгой байдлын сайдЕвгений Зиничев. Түрүүнд нь Холбооны улсын аюулаас хамгаалах албаны орлогч захирлаар ажиллаж байсан. Хууль зүйн сайдАлександр Коновалов. Албан тушаалаа хадгалж үлдсэн.
Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Козлов. Түрүүнд нь Амар мужийнзахирагчийн албан тушаал хашиж байсан.
Умард Кавказын хэрэг эрхэлсэн сайд Сергей Чеботарев. Түрүүнд нь Армен,Гүрж, Азербайжан, Абхаз, Өмнөд Осетитай харилцах асуудал хариуцдагерөнхийлөгчийн гадаад орнууд,бүснутаг хоорондын болон соёлын харилцааны газрын орлогч даргын алба хашиж байсан.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ