Кубад зорчигч тээврийн нисэх онгоц сүйрэв

Кубад сүйрсэн “Боинг 737” нисэх онгоцнисэх буудалдбуцаж буухаар явж байхдаа цахилгааны утсанд тээглэжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьсныг иш татан “Гранма” сонин өөрийн Твиттерт ингэж бичсэн байна.

Ослын яг нарийн шалтгаан хараахан тодорхойгүй байна. Телевизийн ABC news сувгийн мэдээлснээр, нисэх онгоц 1979 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд техникийн гэмтлээс болж осолдсон байж болох талтай юм байна.

Амьд байсан дөрвөн хүнийг ослын газраас олсон ч, нэг нь сүүлд эмнэлэгт очоод нас баржээ. Гурван эмэгтэйн бие туйлын хүнд байгааг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.Тэд өч төчнөөн хугарал, бяцралт, түлэгдэлт авсаныг Гавана хотын Каликесто Гарсиягийн нэрэмжит эмнэлгийнзахиралтелевизийн “Теlesur”сувгийн нэвтрүүлгээр мэдээлжээ.

Нисэх онгоц Сантьяго-де-лас Вегас хотоос 13 километрт тариалангийн талбайд унажээ. Нисэх онгоц Гавана хотоос Ольгин муж руу нислэг үйлдэжбайжээ. Нисэх онгоцонд 105 зорчигч, түүний дотор таван хүүхэд, багийн есөн гишүүн явсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ