Шуналтай эмч өвчтөнүүдийг хохироон их мөнгө олжээ

АНУ-ын нэг эмч өөрийн өвчтөнүүдэд огт өөр аймшигтай онош тавьж, ингээд хөлжихийн тулд үнэтэй эм бичиж өгдөг байсныг хэвлэлд мэдээлсэн байна.

Жишээлэхэд,эмч настай өвчтөн Мария Сапатад үений өвчинтэйболжээ гэсэн онош тавьжээ. Эмчийн бичиж өгсөн эм тусболохгүй байгааг 70 настай эмэгтэй ойлгоод, өөр эмч нараар шалгуулахаар шийдэж, тэгээд тэд “танд ямар ч үений өвчин алга” гэж хэлсэн байна.
Хорхе Заморо-Кесаде гэгч эмч хүмүүст өөр онош тавьж, эрүүл мэндэд ньхортой эм бэлдмэл бичиж өгч байжээ. Эдгээр эмийн дотор химийн эмчилгээний эмүүд ч байсан байна.
Үүний зэрэгцээ тэр ямар ч нэмэргүй шинжилгээгээр хөлжиж байжээ. Юу гэвэл, өвчтөнүүдшинжилгээ хийлгэхдээ мөнгө төлдөг байсан хэрэг.
Ийм маягаар тэр барагцаалвал 50 сая доллар “хулхиджээ”.Шуналтай эмчийг луйвар хийсэн хэргээр сэжигтнээр татсан байна. 18 жилийн хугацаандтэрөөрийн эмчилгээгээр хичнээн хүнд хохирол учруулсныг хуулийнбайгууллагынхантодруулахаар ажиллажбайгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ