Умард Солонгосын офицер Өмнөд рүү зугатжээ


Умард Солонгосын армийн офицер өөр нэг хүний хамт тус орноос жижигхэн завиар гарч, Өмнөд Солонгосыг чиглэжээ.Хоёр Солонгосын хилийн ойролцоо хөрш улсын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцны багийнхан тэднийг олж харсныг Ёнхап агентлаг өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн байна.
Оргодлуудыг Пэннёндо арлаас хойш Шар тэнгисээс олжээ. Одоо тэд Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын хяналтад байгаа аж.Цагдаа нар мөрдөн шалгаж байгаа гэнэ.
Ёнхап агентлагийн тэмдэглэснээр,энэ нь 2008 оноос хойш Умард Солонгосын офицер оргосон анхны тохиодол ажээ.28 настай дэслэгч хоёр орны чанга хамгаалалттай хуурай газрын хилээр гарсан байна.
Өмнөдийн эрх баригчид БНАСАУ-ын ямар ч оргодлыг хүлээн авдаг бодлого олон жил баримталдаг юм.Өмнөд Солонгост нийтдээ 30 мянга гаруй ийм хүн аж төрдөг бөгөөд тэдний тоо олширсоор байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ