С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрыг хөгжүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнийг “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” уриан дор зохион байгуулсан бөгөөд 30 мянга гаруй иргэд оролцсон юм.

-58 НАСТАЙ АХМАД ТАМИРЧИН З.НИНА НАЙМДУГААР БАЙРТ ОРЛОО-

Тус тэмцээний олон улсын гүйлтийн хамгийн гол төрөл болох 42 км 195 метрийнүндсэн зайд эрэгтэйчүүдээс С.Бямбажав, эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Мөнхзаяа нар түрүүлж, 10 сая төгрөгийн эзэн боллоо. Б.Мөнхзаяагийн хувьд марафон тэмцээнд дөрөв дэхь удаагаа түрүүлж байгаа юм. Харин энэ зайд 58 настай ахмад тамирчин З.Нина өнгөрсөн жилийн байраа нэгээр ахиулж, наймдугаар байрт орсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ