Тонометр даралтыг буруу заадаг 7 алдаа


Цусны даралтаа тогтмол хянаж байх нь өвчтөнүүдэд эмч нарын өгдөг нэг гол зөвлөмж юм. Зүрх-судасны өвчиндэлхийд нас баралтын нэг гол шалтгаан болж байдаг бөгөөд даралтаа хянаж байх нь бие эвгүйрхэж байгааг цаг алдалгүй анзаарахад тусладаг. Гэвч гэрийн тонометрээр (даралт хэмждэг аппарат)даралт хэмжихдээ хүмүүс олон алдаа гаргадаг байна. Хэрвээ та даралтаа зөв хэмжиж,эмч үүнийг яаж хийдгийг ажиглах юм бол, жишээ нь хэрэггүй эм бичихээс зайлсхийж чадна. Америкийн зүрхний нийгэмлэгээс долоон зөвлөмж гаргажээ.
- Даралтаа хэмжихийн өмнө давсагаа сулла.Давсагшээс дүүрэн байх нь цусны даралтын заалтыг 10-15 пунктээр нэмэгдүүлдэг.
- Та сууж байгаа сандлаа бүрэн налж, харин хөлөөшалнаас хөндий байлгах биш, харин шалан дээр юмуу тусгай жижигхэн сандал дээр чөлөөтэйтавих ёстой. Эс бөгөөс тонометрийн заалт байх ёстой үзүүлэлтээс 6-10 пунктээр илүү гарна.
- Хөлөө ачиж суухгүй, хөлөө ачих ньдаралтын үзүүлэлтийг (2-оос 8 хүртэл) бас нэмэгдүүлдэг.
- Даралтхэмжиж байгаа гар сандлын тохойвч дээр байх ёстой. Хэрвээ гараа биеийн дагуу унжуулан сулбайлгавал даралтын үзүүлэлт 10 пунктээр илүү гарч болно.
- Манжетыг нүцгэн гаранд хийх ёстой. Гар болон манжетын завсарханцуй байх ньүзүүлэлтийг 5-аас 50 хүртэл пунктээр нэмэгдүүлдэг.
- Манжетын хэмжээ бас чухал. Хэрвээ манжет хэтэрхий бага бол даралт жинхэнэ үзүүлэлтээс 2-10 пунктээр илүү гарч болно.
- Даралтаа хэмжиж байх үед ярихгүй, хөдлөхгүй байх нь сайн. Ярих нь даралтын үзүүлэлтийг 10 хүртэл пунктээр бас нэмэгдүүлдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ