Хунтайж Гарри, Меган Маркл хоёрын хуримд хичнээн мөнгө зарсан бэ?


Хатан хааны гэр бүл хунтайж Гарри болон жүжигчин Меган Маркл нарын хуримд43 сая ам. доллар зарцуулжээ. “BriedBook” порталд ингэж бичсэн байна.
Сэтгүүлчид баяр ёслолд бэлтгэх үйлчилгээг баримжаалан хуримын ойролцоо зардлыг тооцоолжээ. Энэ мөнгөний ихэнхийг буюу 40 сая ам. долларыг хамгаалалтад зарцуулсан хэмээн таамаглаж байна.
Порталд бичсэнээр, хурим зохион байгуулагчдын үйлчилгээнд 150 мянга орчим ам. доллар гаргажээ. Хөгжимчдөд 400 мянга, цэцэгчдийн ажилд 150 мянга, гэрэл зурагчид болон зураглаачдад 23 мянган ам. доллар зарцуулсан байна. Зочдын хоол, унданд 385 мянган ам. доллар зарцуулсныг сэтгүүлчид тооцоолжээ. Хуримын бялууны үнийгтусаднь тооцоолсон бөгөөд 65 мянга гаруй ам. доллар болсон байна.
Хунтайжийнсүйт бүсгүйн даашинзыг 135 мянган ам. доллараар оёулсныг түрүүнд нь мэдээлж байсан юм. Маркл британийн дизайны “Ralph & Russo”ордонд даашинзаа захиалжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ