“Евровидение-2018” уралдаанд түрүүлсэн Нетта Барзилайн тухай сонирхолтой баримтууд

Хөгжмийн “Евровидение-2018” уралдааны шувтаргын тоглолт тавдугаар сарын 12-нд болсон билээ.Энэ жил Израилийн дуучин бүсгүй Нетта Барзилай “Тоу” дуугаар түрүүлсэн юм. Тийнхүүтүүний тухай зарим сонирхолтой баримт дурдая:

1.Тэр дуучин болох гэж үргэлж бодож байгаагүй гэнэ

Өмнөнь Нетта сэтгэл судлалаар хичээллэж,цэцэрлэгийн хүмүүжүүлэгч болохыг хүсдэг байжээ.Гэвч эцэст нь хөгжмийн сургуульд элсэж, цэрэгт алба хаасныхаа дараа хөгжмөөр үргэлжлүүлэн хичээллэх болсон байна.

2.Тэр цэрэгт алба хаажээ

Нетта Израилийн бусад бүсгүйн нэг адил цэрэгт алба хаажээ. Тэр бас Израилийн батлан хамгаалах армийн тэнгисийн цэргийн флотын чуулгын бүрэлдэхүүнд орж байжээ.

3. Хүүхэд байхдаа тэр бусдын элэг доог болдог байж

Сургуульд сурч байхдаа гадаад төрх болон мяраалаг бие галбираас нь болоод түүнийг байнга шоолдог байжээ. Гэвч Нетта хариубарьдаг байсан ч, түрэмгий байдал гаргалгүйгээр бүхнийгтоглоом наргиа болгохыг боддог байсан байна. Түүний гадаад төрх,тухайлбал аав, ээжтэй нь холбоотой байж болох гэнэ.

“Миний үзэж өнгөрүүлсэн бүх зүйл эцэстээ намайг одоо байгаа шиг миньл болгосон болохоор би юуг ч өөрчилмөөргүй байна.Миний аав, ээж хоёр гайхалтай хүмүүс, тэд миний мөрөөдлийг дэмждэг байсан. Харин би бүх хүнийг хайрладаг”.

4. Тэр хурим найран дээр дуулдаг байжээ

Бас төрсөн өдрийн болон бусад баяр дээрч дуулна . Хэдэн жилийн өмнө Нетта өөрийн «The Experiment» хамтлаг байгуулж, Израилиар аялан тоглолт хийжээ.Түүнчилэн тэр «Gaberband» хамтлагт оролцож,дөнгөж эхлэж буй хөгжимчдийн зусланд сургагчаар ажиллаж байсан байна.

5. Тэр лупер хөгжим дээр тоглодог

Лупер болон тусгай х аргаар дуу авиаг “удирдаж”, өөрөөр хэлвэл түүнийг бичиж, өөрчилж, тоглож болдог.Нетта энэ хөгжмийн зэмсгийг хэрхэн удирддаг талаар хөгжимчдийн мастер-анги хичээллүүлж,“Евровидение” тэмцээнд үүнийхээ хамт дуулжээ.

6. Хувийн амьдрал

Дуучин хувийн амьдралынхаа тухай дэлгээд байдаггүй. Гэхдээ тэр нөхөрт гараагүй нь тодорхой гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ