Цалин болон мэдрэлийн өвчин холбоотойг эрдэмтэд илрүүлжээ

Цалингийн хэмжээ болон мэдрэлийн системийн өвчнүүд хоорондоо холбоотойг Британийн эрдэмтэд илрүүлсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар, бага орлоготой хүмүүс өтөл насандаа ухаан санаа муудахэрсдэл илүүтэй байдаг ажээ.

Нийгэм-эдийн засгийн үзүүлэлт ирээдүйд ухаансанаа муудахад нөлөөлж болохыг 6 мянган хүн хамрагдсан судалгаагаар илрүүлсэн байна гэж хэвлэлд бичжээ.
Тухайлбал өвчин хижээл насанд илэрч болдог байна.
Ингэхдээ хөрөнгө чинээ муутай хүмүүс манай гарагийн баячуудыг бодвол зөнөглөлд 50 хувиар илүүтэй өртдөг гэдэгт шинжээчид итгэлтэй байна.
Мөнгө санхүү нь нийгмийн идэвхитэй байдалд тусдэм болж, улмаар тархины сэтгэн бодох үйл ажиллагааг хадгалах боломж олгодог гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ