Бүдүүлэг үйлдэл гаргасан жолооч бүсгүйд шийтгэл ногдуулна

Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн явган хүний замаар автомашинтай явж зөрчил гаргасан эмэгтэй Н-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл тус иргэн өнөөдөр хариуцлага хүлээлгэх аж. Тодруулбалөнөөдөр түүндЗөрчлийн тухай хууль болон, Замын хөдөлгөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна.

Уг эмэгтэй энэ сарын 19-ны өдөрНарны зам, Урбанекын уулзвар дээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “Prius-20” маркийн автомашинтай явган хүний зам дээгүүр явж зөрчил гаргасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ