"Хангарди" спортын наадам боллоо

Нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг"Хангарди" спорт наадамөчигдөр боллоо.

Тус тэмцээнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ " Хангарди спорт наадам энэ жил Нийслэлийн хөгжил-Эрүүл иргэнээс уриатайгаар 5-р сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Энэхүү наадамд 10 багийн 330 гаруй тамирчид сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа самбаагаа уралдуулан нөхөрсгөөр өрсөлдлөө. Ард иргэд, олны түмний төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж байгаа иргэдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны бүх ажилчдад амжилт хүсье" гэлээ.
Мөнманлайлан оролцож байгаа Нийслэл, дүүргийн Хурлын Төлөөлөгч нартаа болон спорт наадмыгамжилттай зохион байгуулж байгаа Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын хамт олонд талархал илэрхийлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ