ШӨХТГ: Хаан банк хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон

ШӨХТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэрэглэгчийн гомдлын дагуу Хаан банкинд шалгалт хийхэд ломбардны харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөг авах шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан Хаан банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд данс гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийхгүй байх анхааруулгыг хүргүүлжээ. ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар Хаан банк ХХК-ийн дээрх үйлдэл нь өрсөлдөөний тухай хууль, зөрчлийн тухай хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон тул 493,387,520 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ