Тавантолгойг хойшлуулж, Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн ордыг хэрхэн ашиглах тухай саналаа танилцуулсан. Ингэхдээ "Эрдэнэс-Тавантолгой" компанийн нийт хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж хөрөнгө босгон том төслүүдээ санхүүжүүлэх саналтай байгаагаа дуулгажээ. МАН-ын бүлгийн гишүүд энэхүү саналтай нь танилцаад нухацтай хэлэлцэж байж шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэн хойшлуулсан байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудал байжээ. Улмаар УИХ-аас нэр дэвшүүлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонга, Монголы Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөхий газрын дэд дарга Г.Туулхүү, Ардын их хурлын депутат асан Б.Буяндэлгэр нарыг дэмжжээ. Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг энэ долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ