Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг автомашины жолооч эсэргүүцсэн тохиолдол тавдугаар сарын 19-ны өдөр 10.45 цагт гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Нарны зам, Урбанекын уулзвар дээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн “Prius-20” маркийн автомашины эмэгтэй жолооч явган хүний замаар автомашинтай явж зөрчил гаргасан байна. Тухайн өдөр “Улаанбаатар марафон 2018” олон гүйлтийн тэмцээн болж байсан бөгөөд зарим газруудыг түр хязгаарласан байсан юм.

Цагдаагийн албан хаагчийнтавьсан шаардлагыг биелүүлээгүйтул тухайн жолоочийг 250 мянган төгрөг, явган хүний замаар автомашинтай явсан зөрчилд нь 20 мянган төгрөгөөр тустус торгохарга хэмжээг Цагдаагийн байгууллагаас авчээ.

Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй жолоочийг 270 мянган төгрөгөөр торгожээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ