Трамп Ким Чен Унтай уулзахаас татгалзаж магадгүй нь

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сард БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай дээд хэмжээний уулзалт хийхээс татгалзаж болох юм.Умард Солонгос Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийхээ зогсооно хэмээн сүрдүүлсний дараа америкийн дэд ерөнхийлөгч Майкл Пенс ингэж мэдэгдсэнийг Ройтерс агентлаг уламжилжээ.

“Ким Чен Ун Дональд Трампаар даажигнаж болно хэмээн бодвол, тэр том алдаа хийх болно” гэж Пенс хэлсэн байна.

ЕрөнхийлөгчУмард Солонгосын удирдагчтай уулзахаас татгалзах эрхтэй нь “огт эргэлзээгүй юм” гэж дэд ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.

Трамп Ким Чен Унтай уулзахтай холбогдуулан эрмэлзэж байгааг түрүүнд нь мэдээлж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ