Охин нүүрэндээ том гэгчийн мэнгэтэй төрсөн ч, эцэг, эх нь авахуулахыг яарахгүй байна

Томчуул бяцхан хүүхдүүдэд хайртай. Энэ өчүүхэн амьтдыг олонхи хүн энхрийлэн өхөөрддөг. Гэвч хүүхэд төсөөлж байснаасаа тэс өөр төрдөг тохиолдол ч бас бий. Бидний өгүүлэх түүх нь яг энэтухай юм.

Бяцхан Натали охины ээж америкийн нэг жижигхэнхотын оршин суугч Лейси Жексон улаан цурав охиноо анх удаа хараад, ихэд цочирдон, алмайрч орхижээ.Учир нь, бяцхан Натали нүүрнийхээ талд нь шахуу том гэгчийн хар мэнгэтэй төрсөн аж.Энэ нь төрөлхийн гажиг, маш цөөхөн тохиолддог гэж эмч нар хэлдэг байна.

Хүүхэд эв эрүүл (гэхдээ арьсны хавдар үүсэх эрсдэл ихтэй)ч, мэнгэ их тод ажээ. Яваандаа томорч болох нь хамгийн аймшигтай гэнэ.

Одоо охин дөрвөн сартай. Нүүрэндээ ийм том хар мэнгэтэйгээсээ болоод тэр америкийн комиксын баатар Бетментэй бага зэрэг төстэй. Аав, ээж, ах нар нь охиныг “бяцхан супер баатар” хэмээн энхрийлдэг аж.Эхлээд охины ээж түүний нүүрний гажигаас болоод маш их гутарч байсан ч, харин дараа нь зүгээр юм, миний охин бусдаас онцгой хэмээн үздэг болжээ.

Одоо Лэйсли салхинд гарч явах үеэр Наталийг хардаг хүмүүсийн гайхсан харцанд нэгэнт дасч, миний охин ийм гажигтай хэдий ч, хүчтэй, өөртөө итгэлтэй хүн болж өснө гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.Энэ том мэнгийг авч болно, гэхдээ мэс засал өртөг ихтэй, дээр нь охины хувьд аюултай байжмэдэх аж. Чухамхүү тиймээс эцэг, эх нь удтал ярилцсаны эцэст ийм мэс засал хийлгэхээс татгалзахаар шийджээ.

Энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байх аргагүй, охиноо байгаагаар нь хүлээн авч буй эцэг, эхийн ийм байр суурийг хүндэтгэвэл зохилтой.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ