Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв

21 настай Б.Ариунзаяа нь тавдугаар сарын 6-ны өдөр 18.00 цагт Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Оршил хотхоноос гараад сураггүй болсон тул эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсаар байна. Тухайн эмэгтэй маргааш нь буюу тавдугаар сарын 7-ны өдөр олсон аж. Б.Ариунзаяа нь бие муутай бөгөөд тэр өдрөө ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгийн ажилтнууд түүнийг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг хараад ар гэрийнхэнтэй нь холбогдсон байна.

Б.Ариунзаяагийн аавын хэлснээр “Цагдаагийн байгууллагад энэ хэрэгтэй холбоотой бүх мэдээллийг хаалгасан ч одоог хүртэл цахим орчинд охиных нь зурагтай, эрэн сурвалжилж байна гэх постыг одоо болтол хүмүүс хуваалцсаар санаа зовж байна” гэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ