Өнөөдөр болох үйл явдал


09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.
11.00 цагт Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, Монгол Улсын гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандахын нэрэмжит “Л.Галмандах сан” Монголын Хүүхдийн төв номын санд нээлтээ хийнэ.
11:00 цагт МҮЭ-ийн холбооноос "Цалин нэмэгдүүлэхийн төлөө" явуулж буй нэгдсэн тэмцлийн талаар яаралтай хэвлэлийн хурал зарлаж байна.
11:00 цагт "Өөр ирээдүй" Авлигын эсрэг хэвлэлийн бага хурал МЗХ байранд болно. Өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Авлигатай тэмцэх газар Монголын Залуучуудын Холбоо, Монголын Сурагчдын Холбоодуудтай авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачлагыг дэмжих чиглэлээр санамж бичиг байгуулсан билээ. Тэгвэл тус санамж бичгийн хүрээнд холбоодууд үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж батласныг олон нийтэд танилцуулах, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх хэвлэлийн бага хурал МЗХ байранд болно.
12.00 цагтЭрүүл мэндийн ажилтнуудын "Ажил хаялтын өмнөх суулт" ОУВС-гийн гадна талбайд үргэлжилнэ.
12:00 цагт "Харанга" хамтлагийн "Хайрла" тоглолтын хэвлэлийн бага хурал"Хүүхэд залуусын 49-р гудамж театр"-т болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ