Цэцийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдана. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн бусад гэдэг асуудал нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн томилгоотой холбоотой асуудал юм. Байнгын хороодоор өөр ямар асуудал хэлэлцэхийг дараахь жагсаалтаас харна уу.
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
- “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 20118.04.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
- Бусад.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ