Хятадууд Цэнхэрмандал суманд хууль бусаар алт олборлолт явуулж байжээ


Хууль бусаар алт олборлож байсан БНХАУ-ын иргэдийгхууль хяналтын байгууллагаас илрүүлэн саатуулжээ. Иргэдийн гомдол мэдээллийн дагууХэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэр “Илжигэн” гэдэг газарт шалгалт хийхэд тус улсын иргэн ямар ч компанийн тусгай зөвшөөрөл, бичиг баримтгүйхууль бусаар алт олборлож байсан аж. Мөн тус компани дээр ажиллаж байгаа хятад иргэд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хөдөлмөрийн гэрээгүй бөгөөд хөдөлмөр эрхлэх виз хөөцөлдөж байгаа гэсэн тайлбарыг өгсөн байна. Иймд үйл ажиллагааг нь таслан зогсоожээ. Тэдэд Зөрчлийн тухай хуулийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.
Хэрэв гадаадын иргэд аяллын визээр Монгол Улсад орж ирээд хөдөлмөр эрхэлж байгаа нь тогтоогдвол албадан Монгол Улсаас гаргах эрхзүйн үндэслэл байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ