Сэлэнгэ Ерөө суманд гарсан түйирийн тархалтыг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Шарлангын гол” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т) ойн түймэр энэ сарын 17-ны өдөр гарсан. Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар хур тунадасгүй, хуурайшилттай салхиныхурд,хүч ихтэй байгаагаас түймрийн нөхцөлд байдал хүндхэн байсан байна.

Түймрийн бүсэд Онцгой байдлын ерөнхий газрын /ОБЕГ/ алба хаагч, Аврах тусгай ангийн 52 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 178 хүн, 12 автомашин, зургаан морьтой хүмүүсунтраахаар ажиллажээ.

Түймрийн тархалтыг өчигдрийн /2018.05.22/ зогсоосон байна. Түймрийн голомтод унах эрсдэлтэй мод их, хөвд доогуур шаталт явагдаж, гэнэтийн хүчтэй салхи гарч байгаа бөгөөд түймрийг бүрэн унтраан, цэвэрлэгээ хийхээр ажиллаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ