Хүн төрөлхтөнд үхлийн аюултай халдвар бүртгэгдэв

Тархийг үрэвсүүлж, амьсгалын замын өвчин өдөөдөг үхлийн аюултай Нипах хэмээх вирусээс үүдэлтэй халдвараар Энэтхэгийн өмнөд нутагт наад зах нь есөн хүн нас баржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг халдварыг дэлхий нийтийншинжтэй цар дэгдэлт үүсгэж мэдэх тийм халдварт оруулж байгааг Science Alert сайтад мэдээлсэн байна.

Нипах вирус нь харьцангуй саяхан илэрсэн халдвартвирусюм.Уг вирусийг Малайзадөвчин гарах үеэр 1999 онд илрүүлжээ. Вирус тээгч ньсарьсан бавгаахай зэрэг далавчит бүлийн төлөөлөгчид юм.Энэхалдвар Австрали, Бангладеш, Энэтхэг, Хятад, Тайланд болон Африк тивд тааралддаг.Вирусдээрх төрлийн далавчит амьтдаас бусад амьтанд, тухайлбалгахай, хүнд дамжиж, түүнчилэн хүнээс хүнд шүлсээр дамжиж болно. Одоо энэ өвчний эмболон вакцин байхгүй бөгөөд халдвар авагсдын 40-өөс 75 хүртэл хувь нь нас бардаг байна.

Энэтхэгийн Керала муж улсын Кожикод хотод шинэ дэгдэлт гарчээ. Насбарсан есөн хүний гуравт нь Нипах вирус байсныг шинжилгээний дүн харуулсан байна.Үүнээс гадна,халдвар авсан байж болох сэжиг бүхий бас 25 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Өвчин шинж тэмдэггүй үргэлжилж болох бөгөөд гэхдээ тархи үрэвсэх нь олонтоо байдаг байна.Өвчтөн булчин суларч, хоолой өвдөж, халуурч байнагэх бөгөөд дараа нь төв мэдрэлийн систем гэмтэх шинж тэмдэг илэрч, ухаан алдалтаар дуусдаг аж.Зарим тохиолдолд уушиг гэмтэж, амьсгалын хурц дутмагшилд орж болдог байна.Хэрвээ хүнэхний халдварыг давж гарлаа ч,вирус хэдэн сар юмуу хэдэн жилийн дараа дахин идэвхижиж болдог аж.Эдгэрсэн хүмүүст мэдрэлийн өвчний шинж тэмдгүүдбайнга илэрч, хувь хүний зан төлөвт өөрчлөлт гарч болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ