С.Баярыг хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ

ШШГЕГ-ийн харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад 42 хоног болж буй Ерөнхий сайд асан С.Баярын бие муудсан талаар бид мэдээлсэн билээ. Түүний өмгөөлөгчС.Баярын биеийн байдал эрс муудаж, хөл дээрээ алхаж чадахгүй болсон гэх мэдээллийн сэтгүүлчдэд өгсөн. С.Баярын ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, алхаж чадахгүй болж, урьдчилан хорих газарт агаар дутмаг, тоосжилт их байгаагаас үүдэн багтраа нь мөн хүндэрсэн гэж эх сурвалжууд мэдээлэж буй. С.Баяр сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд 461-р ангийн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байсан юм. Гэвч биеийн байдал нь хүндэрсэн учраас ийнхүү II эмнэлэгт хүргэж, эмчлүүлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ