Өнөөдөр болох үйл явдал


14:00 цагт “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл” ээлжит 15 дахь уулзалт болно.Энэ удаагийн уулзалтаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”, "Хүний эрхийн зөвлөлийн дунд хугацааны хэрэгжилт” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, хэлэлцэнэ. Уулзалтад ХЭҮК-ын дарга, гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын Форум, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.
12:00 цагт Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг сайжруулах, зөв дадал хэвшүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой-2018" тэмцээн Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулна.
09:00 цагт Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд "МОНГОЛ КИНОНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР" кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар болох гэж байна. Сургалт, семинарт та бидний танил, чадварлаг, туршлагатай уран бүтээлчид оролцож, илтгэл тавих юм.
11:00 цагт Төрийн ордны В танхимд Монгол Улс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хуралтай. Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Клейр Куртье-Мюлдер нар оролцож мэдээлэл хийх тул хэвлэлийнхнийг урьж байна.
11:00 цагт Геодези, усны барилга байгууламжийн газраас Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх гэж байна.
10:00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын санаачилсан “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон паспорт” аяны нэг хэсэг нь сурагчдад аюултай хог хаягдал болох хаягдал зай хураагуурыг зөв зохистой хаях мэдлэг олгох, сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байршуулан, аюултай хог хаягдлыг ахуйн хог хаягдалтай холихгүй, тусад нь хаяж хэвших зөв дадлыг бий болгох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ