Бүсгүйн хамарт нь шүд ургачихсан байжээ

Оросын Тюмень мужийн Ишим хотын нэг оршин суугч бүсгүйн хамарт шүд ургажээ. Бүсгүй хамрын хөндийн үрэвслийн эмчилгээ удаан хугацаагаар хийлгэсэнхэдийч, хамар битүүрэх нь болиогүй байна. Учир нь амьсгалахад шүд саад болж байсанхэрэг гэжхэвлэлд бичжээ.

Өвчтөний хамарт ямар нэг юм ургасныг эмч өвчтөнд хэлэхэд, тэр итгээгүй байна. Харин рентген зургийг үзээд гайхаж орхижээ.

Байх ёсгүй газарт шүд ургах үзэгдлийг “экстопи” гэдэг бөгөөд хүмүүсийн 1-4 хувьд л ийм явдал тохиолддог бол, хамарт шүд ургах нь бүр цөөхөнгэнэ.

Шүдийг авахын тулд бүсгүйд хэсэгхэн газрыг мэдээгүйжүүлэн, мэс ажилбар хийжээ. Тийнхүү шүдийг авсаны дараа хамар битүүрэхээ больсон байна.

Дашрамд дурдахад, бүсгүй авахуулсан шүдээ эмч нарт дурсгал болгон үлдээжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ