Шатрын шүүгч, дасгалжуулагчийн сургалт зохион байгуулжээ

УАШТ-ийг Архангай аймагт зохион байгуулж буйтай холбогдуулан Монголын шатрын холбооны баг хамт олон Архангай аймагт шатрын спортыг хөгжүүлж, сурталчлах чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд тус аймгийн 19 сумыг дөрвөн бүсэд хуваан#e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/44839"> шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх, тэмцээн зохион байгуулагч, шүүгч, дасгалжуулагчийн сeртификат олгох сургалтууд явуулж байгаа ажээ.

Тухайлбал, Монголын шатрын холбооныхон өчигдөр Батцэнгэл суманд ажилласан байна. Сургалтад Хайрхан, Хашаат, Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэмандал, Өгийнуур, Өлзийт сумын иргэд хамрагджээ. Энэ үеэр Батцэнгэл сумын сургалтын төвд ханын шатар цаг, сургалтын иж бүрэн материал, бусад сумдын төлөөлөлд сургалтын иж бүрэн материал ном товхимол, шатар, цаг гардуулан өгсөн байна. Тус сургалтыг Монголын шатрын холбооны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр удирдан зохион байгуулсан бөгөөд маргааш хойд бүсийн сумдын сургалтыг Тариат суманд зохион байгуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ