Хувьчлагдах төрийн өмчит 27 компани


Өчигдөр Засгийн газар хуралдаж“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай”асуудлыг хэлэлцэж, дэмжээд буй.Одоо энэ тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах учиртай.
Харин хувьчлагдах 27 компани байгаагийн дийлэнх нь буюу 20 нь авто зам, засвар арчлалтын компаниуд байгаа юм.
Хувьчлагдах АЗЗА компаниудын нэрс:
- Булган АЗЗА
- Дорноговь АЗЗА
- Харгуй АЗЗА
- Хархорин АЗЗА
- Талын зам АЗЗА
- Эрдэнэсант АЗЗА
- Багануур АЗЗА
- Налайх АЗЗА
- Төв АЗЗА
- Дархан АЗЗА
- Сэлэнгэ АЗЗА
- Орхон АЗЗА
- Баянчандмант АЗЗА
- Архангай АЗЗА
- Өвөрхангай АЗЗА
- Хөвсгөл АЗЗА
- Говь-Алтай АЗЗА
- Ховд АЗЗА
- Завхан АЗЗА
- Увс АЗЗА
Эдгээрээс гаднахувьчлагдах 7 компани байгаа.Энэнэр бүхий долоон компани олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа юм. Үүнд:
- “МИАТ” ТӨХК: Тус компанийн 49 хувийг хувьчлахаар төлөвлөж байна. Ингэснээр агаарын тээврийн үйлчилгээг либеральчлах, орон нутгийн тээвэрт өрсөлдөөнийг бий болгоно хэмээн үзэж байна.
- ТӨРИЙН БАНК: Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ. Тус банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчид өгч, харин үлдсэн хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан, хувьцаа хэлбэрээр арилжах шийдэлд хүрчээ.
- МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Засгийн газраас 100 хувь хувьчлах шийдэлд хүрчээ.
- МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО: Хувийн хэвшилд 34 хувь нь шилжээд, хамгийн амжилттай ажиллаж байгаа компаниар нэрлэгдэж буй. Одоо энэ хувь хэмжээг 49 хувь болгож хувьчлах юм.
5. “МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК: Нийт 49 хувийг нь үүрэн телефоны оператор компаниудад шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
6.ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ: Засгийн газраас 49 хувийг нь хувьчлах нь зүйтэй гэж үзжээ.
7.АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ ТӨВ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ