Дондогдулам хатны дурсгалын газрыг иргэдэд олгосныг цуцаллаа

Дондогдулам хатны дурсгалын газрыг иргэдэд олгосныг цуцаллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/20 дугаар тушаалаар Улсын Эх дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын хамгаалалтын асуудлыг судлах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУСЯ, Соёл, урлагийн газар, МХЕГ, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Газрын алба, Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музей, Улаанбаатар хотын музейн зохих албан тушаалтан, мэргэжилтэнүүд ажиллаж байгаа ажээ. Тус ажлын хэсэг Эх дагина Дондогдулам хатны дурсгалийн өнөөгийн байдалтай танилцаж дүгнэлт гаргасан байна.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр А/178 дугаар захирамж гаргаж тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд байрлах Улсын Эх дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын дэргэд газар эзэмших зөвшөөрөл авсан байсан иргэдийн газар эзэмших гэрчилгээг цуцлаад байна. Цаашид ажлын хэсэг Улсын Эх Дагина Дондогдулам хатанд холбогдох дурсгалын түүхэн үнэ цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлохоор ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ