Монгол Улс “өрсөлдөх чадвар”-аараа 63 улсаас 62-т жагсав

Дэлхийн улс орнуудын 2018 оны өрсөлдөх чадварын жагсаалт “The World Business”- нийтлэгджээ. Монгол Улс "Өрсөлдөх чадвар"-ын үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас сүүлээсээ хоёрдугаарт жагссан байна.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодит өсөлт, Засгийн газрын оновчтой бодлого, бизнесийн салбарын өгөөж, дэд бүтцийн хөгжил, гадаад худалдаа зэрэг 258 үзүүлэлтээр 63 улсыг харьцуулдаг энэхүү үнэлгээнд Монгол Улс Венесуэл улсын өмнө 62 дугаарт жагсчээ.
АНУ өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэгч улсуудыг тэргүүлж, Хонконгийг ардаа орхисон байна. Эдийн засгийн өсөлт нь хурдсаж, технологийн дэвшил, шинжлэх ухааны ололт, амжилтуудыг дэмжих бодлогоо сайжруулсан нь АНУ-д жагсаалтыг тэргүүлэх боломж олгосон гэж “IMD” дүгнэжээ.
Удаах байруудад Азийн тэргүүлэх орнууд болох Хонконг, Сингапур орсон бол ОХУ нэг байр ахиж 45 дугаарт, харин БНХАУ таван байр урагшилж 13 дугаарт бичигдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ