Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн битүү захыг орон нутгийн өмчид шилжүүлнэ

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн битүү захыг орон нутгийн өмчид шилжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо рүү шилжүүлсэн энэхүү #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/44880">тогтоол батлагдсанаар зарим аймагт байгаа улсын өмчит газрууд, авто машин зэргийг орон нутгийн өмчид шилжүүлэх юм байна. Тухайлбал, #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/44880">Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Увс, Ховд, Баян-Өлгий аймагт барьж ашиглалтад оруулсан битүү дээвэртэй захыг орон нутагт нь шилжүүлэх ажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэх үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хэзээ мөдгүй явахаа болих гэж байгаа хуучин машиныг орон нутгийн өмчид шилжүүлэхийн тулд заавал УИХ-аар тогтоол батлуулдгаа болих хэрэгтэй" гэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд "Хуулиараа ингэхээс өөр арга байхгүй. Харин удахгүй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барихаар бэлдэж байгаа. Яамдаас саналыг нь аваад өргөн барина" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ