Өнөөдөр болох үйл явдал


09:00-17:00 цагт "КИНО БҮТЭЭЛИЙН ТҮГЭЭЛТ БА ЗОХИЦУУЛАЛТ" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
09:00-18:00 цагт “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" Иргэний нийгмийн үндэсний 9-р чуулган дээд боловсролын чанарын асуудлаар үргэлжлэн хэлэлцүүлэг өрнүүлнэ.
10:00 цагт СУИС-ийн хичээлийн I байр "Эрдмийн өргөө"-нд Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран зохион байгуулж буй “Бид сайн сайханд дагуулна” “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ын тухай хэвлэлийн бага хурал болно.
10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болохтой холбогдуулан зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний жижиглэн худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, бэлгэнд хийж буй хяналт шалгалтын явцын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
11:00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан НЗДТГ-ын А танхимд өмгөөлөгч Х.Бат-ялалт тэргүүтэй ТҮЦ-ны худалдаа эрхлэгчдийг хүлээн авч уулзана.
14:00 цагт ЭМЯ-ны гаднах талбайд гурван аймгийн эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өгнө.
17.00 цагт "Твинс" фильмийн "Такси-2" МУСК-ны нээлт"Тэнгис" кино тeатрт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ