БНАСАУ АНУ-тай хэзээ ч хэлэлцээ хийхэд бэлэн байна


Америкийн ерөнхийлөгч зургаадугаар сарын 12-нд хийхээр товлосон уулзалтыг цуцалсан ч, БНАСАУ АНУ-тай хэзээ ч хэлэлцээ хийх бодолтой хэвээр байна. Умард Солонгосын ГХЯ-ны тэргүүний орлогч Ким Ке Гван ингэж мэдэгджээ.
Дональд Трампыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд захидал илгээснээс хойш хэдхэн цагийн дараа дээд тушаалын дипломатч мэдэгдэл хийсэн байна.
“АНУ-тай нүүр тулан сууж, асуудлыг хэзээ ч, ямар ч хэлбэрээр шийдэхэд бэлэн байгаагаа бид илэрхийлж байна” гэж тэр мэдэгджээ.
Уулзалтыг цуцлахаар Трамп шийдвэрлэсэн нь АНУ, БНАСАУ-ын дайсагналцал маш ноцтой хэвээр байгааг илтгэн харуулж байна гэж тэр хэлсэн байна. “Дэлхийд болон Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдал тогтоохын тулд боломжтой бүхнийг хийх талыг бид баримтласаар байгаа бөгөөд АНУ-д цаг хугацаа, боломж олгоход бид нээлттэй байна” гэж БНАСАУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ