Хан-уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхчүүд нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлого багатай, амьжиргааны түвшин доогуур, сэтгэл зүйн хувьд хямралтай, нийгмийн харилцаанд төдийлөн оролцож чаддаггүй, хууль эрх зүйн талаарх мэдээлэл хомс байдаг тул тэдэнд мэдээ, мэдээлэл өгч нэг өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, амьдралын итгэл үнэмшлийг олгох зорилгоор Хан-Уул дүүрэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт нийт 250 хүүхэд оролцож, урлагийн тоглолт үзэж сонирхлоо. МөнГэр бүл судлалын төвийн судлаач, доктор Г.Наранбаатар эцэг эхчүүдэд “Хүүхдийн хүмүүжил-гэр бүлийн харилцаа” сэдвээр илтгэл тавьжэцэг эхчүүдийн сэтгэлийн галыг асаасан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.
Тус өдөрлөг ньОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруйхүүхдүүдэд дэмжин ажилладаг байгууллагын гарын бэлгийг гардууллаа гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ