Энэ залуу түгжирч зогсохгүй ,ажилдаа өдөр бүр усаар сэлж очдог байна


Бенжамин Дэвид гэдэг энэ эр замд машин тэрэгний өглөө, оройны утаа, чимээ шуугиан, хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулдоргил ачааллын үед ажилдаа очих, ажлаасаа харих нэн өвөрмөц арга олжээ.

Өдөр бүр тэр өөрийн хувцас, эд зүйлсийг тусгай уутанд хийгээд,ажилдаа очихын тулд Мюнхен хотын Изар голын усаар явдаг байна.Орой нь мөн ялгаагүй. Хотын тээврийн замаар явахгүйн тулд Бенжамин өдөр бүр ажилдаа очиж, харихдаа бараг 2 километр замыг усаар туулдаг аж.

Хүйтэнд тэр усны тусгай зориулалттын хувцас өмсдөг бөгөөд эргээс хүмүүстүүнийг харан инээлдэхээс өөр ямар ч асуудал гардаггүй аж.

Биеийн ашигтай ачаалал авах гээд сайн талууд бий, дээр нь хүйтэн ус нь биеийг кофеноос илүү сайн сэргээдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ