Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол, Бумбат-Уул гэдэг газар иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас очиж, гурван жил мал маллаж байсан 13 настай эрэгтэй хүү малдаа яваад ор сураггүй алга болжээ.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангид өгсөн байна. Дуудлагын дагуу тус ангийн албан хаагчид хүүг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ