Нийслэлийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 01 дүгээр тушаалаар 2018 оны их цэвэрлэгээний хуваарь батлагдсан. Энэхүү хуваарийн дагуу өчигдрөөс эхлэн нийслэлийн зуслан ногоон бүс, голын ай сав орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажилэхэллээ.

Цэвэрлэгээний ажил тавдугаар сарын 24-нөөс 26-ны хооронд үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хойд чиглэлийн Зуслангийн бүс болон Сэлбэ гол дагуу, Хан-Уул, Баянгол дүүргүүдТуул, Дунд гол дагуу, Сонгинохайрхан дүүрэг Баруун, Зүүн салааны зуслангийн бүс, 21, 32-р хорооны нутаг дэвсгэрт тус тус цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

Цэвэрлэгээнд ТҮК-уудын 20 гаруй машин техник, жолооч ачигч үйлчлэгчид, мөн иргэдийн бүлгийн 280 гаруй ажилчид оролцож нийт 20 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ