Ч.Хүрэлбаатар: 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа "Энэ бол мөнгө төгрөгийн асуудал биш ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, БНСУ-тай хамтарч ажиллаж, бодлогын баримт бичиг байгуулсан. Энэ баримт бичигт Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно гэж тусгасан байдаг. Үүнийг өнгөрсөн 5 сард хэлэлцээ хийж байж 80 хувь болгосон. Хэрэв 100 хувь болговол ОУВС-гийн хөтөлбөр зогсоно. Хэрэв зогсвол эдийн засгийн энэ тогтвортой байдал бүгд алга болно. ОУВС-тай бид заавал ойлголцох учиртай. Бид өөрсдөө өр зээлээ дарж чадахгүй, эдийн засгийн уналтаа зогсоож чадахгүй учир санал тавьж, хөтөлбөр авсан. Тэр хөтөлбөрийн хүрээнд тохирсон хэлцэлийг бид гэрээ гэж ойлгож дагах хэрэгтэй. Өрхийн шинэчилсэн судлагааг тогтоол гарснаас хойш эхлүүлнэ. Богино хугацаанд хийнэ гэж бодож байгаа. 2015 онд 2016 оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгийг 60 хувь олгоно гэж тооцоод баталчихсан. Одоо 100 хувь олго гэж шаардаад байгаа хүмүүс тэр үед 60 хувьд олгоно гээд л нийлээд баталчихсан. Та бүхэн яагаад тухайн үед энэ үгээ хэлээгүй юм" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ