МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдана


Хөх хотын Гран при өнөөдөр эхэлсэн бөгөөд 5 тивийн 49 орны 385 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, МУГТ Г.Болдбаатар, МУГТ Д.Амартүвшин, МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй эрэгтэй – 14, эмэгтэй – 14, нийт 28 жүдоч оролцоно.
Гран при тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Манай бусад бөхчүүд өнөөдөр өрсөлдөгчөө ялж чадсангүй.
Медалийн төлөөх шигшээ барилдаанууд Улаанбаатарын цагаар 16.00 цагаас тус тус эхлэн явагдана
СЭТГЭГДЭЛ БИЧИХ